ИРГЭД МАЛЧИДТАЙ УУЛЗАН САНАЛ ХҮСЭЛТИЙГ НЬ СОНСЛОО
A.Ажиглагч
/
2023-06-25
Отрын бүс нутгийн нөхцөл байдлыг судлах зорилгоор УИХ-ын БОХХААБХ-ны дэргэд ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн гишүүн Ц.Идэрбатын хамт 2023.06.24-06.25-нд Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Дэлгэрхаан, Хэрлэнбаян-Улаан, Говьсүмбэр Сүмбэр сумын Малахын талын отрын бүс нутагт ажиллаж, иргэд малчидтай уулзан, санал хүсэлтийг нь сонслоо✅
Улсын хэмжээнд 780 мянган га газрыг хамардаг 9 отрын бүс нутаг байдаг бөгөөд Хэрлэнбаян-Улааны отрын бүс нутаг 192.8 мянган га талбайтай хамгийн том бүс нутаг юм. Говьсүмбэр аймгийн Малахын талд 72 мянган га бэлчээр нутаг хамрагддаг юм✅
Малчид өвөл зуд болоход отрын бүс нутагтаа орж чаддаггүй, нутгийн малчид нутагтаа бэлчээргүй боллоо. Отрын бүс нутгийг цуцлах, хэсэгчлэн чөлөөлөх, сум дундын отрын бүс болгоход анхаарч өгнө үү гэсэн санал хэллээ. Хэнтий аймгийн отрын бүс нутаг сарлаг, адууны нутаг болсон. Бэлчээрт орсон гаднын аймгийн малчид буцаад гарахгүй байгаа асуудлыг цэгцэлмээр байгааг шүүмжилж байна✅
Отроор ирж суурьшсан малчид мод бургас, торлогуудыг тасдаж, сүйтгэж хашаа барьж байгаа асуудал ч байгаа аж. Отрын бүс нутгийг чөлөөлж, эргээд нөхөн сэргээх ажил хийх хэрэгтэйг онцолж байна. Отрын бүсийг цуцлаад тодорхой, түүхийн дурсгалт газруудаа тусгай хамгаалалтад авах санал уламжиллаа
Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.110.38)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.