М: ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ НЭГ ДОР АВАХ "ХУРДАН" ТӨВ ГОВЬСҮМБЭР АЙМАГТ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
A.Ажиглагч
/
2023-06-26
Төрийн үйлчилгээг шуурхай, нэг дороос авч үйлчлүүлэх ХУРДАН төв өнөөдөр /2023.06.26/ Говьсүмбэр аймагт нээлтээ хийлээ. Өнөөдрийн байдлаар "ХУРДАН" төрийн үйлчилгээний 111 цэгээр үйлчилгээ үзүүлж байна. Цаашдаа 503 ХУРДАН цэг аймаг, сум дүүргүүдэд цахим төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй байдлаар хүргэх юм✅
Говьсүмбэр аймагт "ХУРДАН" 5 цэгээр 35 байгууллагын 440 гаруй лавлагаа, мэдээллийг хүргэж байна. Энэ ондоо багтаж, 56 байгууллагын 785 мэдээлэл, лавлагаа үйлчилгээг иргэдэд хүргэх боломжийг бий болгоно. Говьсүмбэр аймаг нь 4 аймгийн 7 сумыг холбосон дэд бүтэцтэйгээрээ давуу талтай. Энэ ч утгаараа ХУРДАН цэг хүрч байгаа 15 дахь аймаг болж байна
Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.31.100)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.