М: "СОЁЛЫН СЭРГЭЛТ-2023"
A.Ажиглагч
/
2023-06-26
Монгол орон даяар өрнөж буй "Соёлын сэргэлт-2023" аяны Говьсүмбэр аймгийн нээлт өнөөдөр Боржигин чуулгад зохион байгуулагдлаа.
? Боржигин соёлын биет өв:
Боржигин байшин, Боржигин эмээл, Сархинаган тоонотой гэр, Боржигин хийцийн аяга, Боржигин морин хуур,
Боржигин соёлын биет бус өв:
Боржигин найр, Боржигин уртын дуу, Боржигин уухай, Боржигин ум марзай, Боржигинчуудын тэнгэр шинжих уламжлалт зан үйл зэрэг өв соёл нь бусад угсаатны бүлгийн ёс, зан үйл, уламжлагдаж ирсэн байдал зэргээрээ онцлог ялгаатай билээ.
✅ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД:
УИХ-ын гишүүн, БСШУС-ын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг, Соёлын дэд сайд М.Батбаяр Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Ж.Отгонбат, Монголын Театрын Музей-н арга зүйн албаны дарга А.Янжив,
Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь, ИТХ-ын дарга Ш.Билэггүмбэрэл, аймгийн Соёл, урлагийн газрын дарга Б.Энхтөр,
Соёл, урлагийн газрын СУХ-ийн дарга Б.Гарамсан,
Монгол Улсын Хүүхэлдэйн Театрын захирал М.Отгончимэг,
Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн / The Fine Arts Zanabazar Museum / захирал П.Байгалмаа
Монголын Үндэсний музей / National Museum of Mongolia бодлого төлөвлөлтийн газрын дарга Т.Зөнбилэг нар оролцлоо.
✅ СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ ИЛТГЭЛ:
СУИС, Соёл, урлаг судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Баатархүү (Ph.D) “Монгол хүний эрхэмлэн дээдлэх үнэт зүйл ба ёс суртахууны асуудал” сэдвээр соён гэгээрлийн илтгэл тавьлаа.
✅ НЭЭЛТИЙН ҮЕЭР:
Харьд худалдагдсан Боржигин “Хүрэн халзан хуур” залах ёслолын үйл ажиллагаа болж Боржигин чуулгын морин хуурч МУСТА Ц.Энхбаяр хуурыг эгшиглүүлж үзэгч олны сонорыг мялаалаа. Мөн Говьсүмбэр аймгийн Засаг даргын нэрэмжит Нийтийн цэнгээнт бүжгийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн боллоо.
✅ УРЛАГИЙН ТОГЛОЛТ:
Ардын язгуур урлагийн “Алтай хамтлаг”, Говьсүмбэр аймгийн Боржигин чуулгын уран бүтээлчид, аймгийн нэгдүгээр сургуулийн дуу хөгжмийн дугуйлангийн нэгдсэн тоглолт, Монгол Улсын Хүүхэлдэйн Театр-ын уран бүтээлчдийн О.Сундуйн зохиол, найруулагч Я.Өнөртуул “Хүүхэлдэйн чинээ ээж” хүүхдийн жүжгийг Говьсүмбэр аймгийн ард иргэд, хүүхэд багачуудад зориулан толилууллаа.
ГОВЬСҮМБЭР АЙМАГ – СҮМБЭР СУМ
Сэтгэгдэл:
Таны IP: (3.23.102.165)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.