М: УИХ-ЫН 2023 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН ӨНДӨРЛӨЛӨӨ
A.Ажиглагч
/
2023-07-07
 
Улсын Их хурлын хаврын чуулганаар, улс төр, эдийн засаг, нийгмийн салбарт эрх зүйн шинэтгэлийг хийсэн олон хууль батлагдлаа. Хаврын чуулганаар Сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуульд бататгасан нь, энэ чуулганы чухал үр дүн болсныг УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы хаалтын үеэр онцолсон.
УИХ, Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улс төрийн намын тухай, Нийгмийн даатгалын болон Боловсролын багц хуулиудыг баталсан нь эрх зүйн томоохон шинэчлэлт боллоо.
Монгол Улсын хөгжлийн тулгуур нь боловсролын салбар. Энэ салбарын багц хуулийг анх удаа цогцоор нь шинэчилж чадлаа. Боловсролын салбарын реформыг амьдралын хөрсөнд буулгах их ажил үлдэж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.220.55.43)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.