М: ДУНДГОВЬ АЙМГИЙН БАЯРЫН ХУРАЛ, НААДМЫН ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛД ОРОЛЦЛОО
A.Ажиглагч
/
2023-07-10
Нүүдэлчин өвгөдийн өв соёл, үүнээс түүхийг дуун хадганд баринтаглан ирсэн Дундговь нутгийнхаа баярын хурал, наадмын шагнал гардуулах ёслолд УИХ-ын гишүүн С.Батболдын хамт оролцлоо.
?Дуу хуур, өв соёлын өлгий энэ нутгаас сэтгэлгээний их шинэчлэгч гүн ухаантан, эрдэмтэн мэргэд, ном бичгийн их олон суутан төрөн гарсан түүхтэй.
✍️ "Шарангад" нэртэй Зоогийн Хар овооны энгэрт Балдан хэмээх тайжийн өвөлжөө, малын бэлчээр байсан газарт одоогоос 81 жилийн тэртээ ДУНДГОВЬ аймаг байгуулагдсан түүхтэй. Эдүгээ 15 сумтай ХАА, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, УУЛ УУРХАЙ, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ салбарт эдийн засгийн жинтэй хувь нэмэр оруулдаг аймаг болон хөгжиж ирлээ.
✍️Нийгэм, соёл, боловсрол, эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан 60 гаруй эрхэм хүмүүст төрийн их хүндэтгэлийг буухиалсан сайхан өдөр байлаа.
??Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Ардын хувьсгалын 102 жил, Дундговь аймаг байгуулагдсаны түүхт 81 жилийн ойн баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье.
Та бүхэн минь сайхан наадаарай
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.167.176)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.