М: БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН БАГЦ ХУУЛЬ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
A.Ажиглагч
/
2023-08-25
 
✍️Анх удаа салбарын хуулиа хүндэтгэн хүлээн авах БОЛОВСРОЛЫН ШИНЭ СЭРГЭЛТ ёслол боллоо. Дэлхийн хөгжлийн чиг хандлага мэдлэгийн эдийн засаг руу чиглэж, хүнээ хөгжүүлэх бодлогыг улс орнууд чухалчлах боллоо. Олон улстай хөл нийлүүлж, Монгол хүн мэдлэг, ур чадварыг эрх зүйн хувьд дэмжих, энэ салбарыг цогц шинэчлэлтийг 21 жилийн дараа багц хуулиараа өөрчилж чадна.
✍️ Боловсролын багц хуульд, Боловсролын ерөнхий хууль, Сургуулийн өмнөх болон Ерөнхий боловсролын тухай хууль, Мэргэжлийн болон техникийн боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хуулиуд багтаж байна.
✍️БОЛОВСРОЛ хүн бүрт тэгш эрх, насан туршдаа сурах боломжийг бүрдүүлэх ёстой. Томоохон шинэчлэлийн нэг нь тус салбарт өрсөлдөх, хөгжих боломжийг бүрдүүллээ. Чанар, гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоонд шилжүүллээ. Ур чадвартай сайн багшийг бэлдэх, ажлын байран дээрээ хөгждөг байх, багш ажилтны нийгмийн асуудлыг шийдэх гарцыг хуулиар нээж өгсөн. Өнгөрсөн 7-р сарын 1-нээс эхлэн багшийн суурь цалин зэрэглэлээсээ хамаарч, 45-63 хувиар нэмэгдлээ. ✍️✍️Ийнхүү Боловсролын багц хууль хэрэгжиж эхэллээ.
Боловсролын салбар дахь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, оюунлаг, хүмүүнлэг монгол хүмүүнийг тасралтгүй буй болгоход боловсролын багц хууль чиглэгдэнэ.
Хууль хэрэгжих, хэрэгжүүлэх нь юу юунаас чухал.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.103.28)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.