М: МОНГОЛ УЛСЫН ФИЛАРМОНИЙН МОРИН ХУУРЫН ЧУУЛГЫН ХАМТ ОЛОНД "ЧИНГИС ХААН" ОДОНГ ХҮРТЭЭЛЭЭ
A.Ажиглагч
/
2023-11-14
”Монгол бахархал”-ын өдөр, өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний билэгт сайн энэ өдөр төрийн дээд шагнал, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Монгол Улсын филармонийн Морин хуурын чуулгын хамт олонд хүртээлээ??????
1992 онд байгуулагдсан Морин хуурын чуулга анхны тоглолтоо 1993 онд хийсэн түүхтэй. Одоогоор эх орондоо 3.000 гаруй, дэлхийн 21 улсад 95 удаа 600 гаруй удаа тоглож, уран бүтээлээ толилуулаад байна.
Чингис хаан одонг Улс түмний эв нэгдэл, хөгжил цэцэглэлт, хүн төрөлхтний амар амгалан байдлыг бэхжүүлэх, гадаад орнуудтай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, дэлхий дахинд Монгол Улсын нэр хүндийг өргөн сурталчлах, эдийн засаг, нийгэм, оюун санааны хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан зүтгэлтэн, хамтлаг, иргэнийг шагнадаг уламжлалтай.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.81.254)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.