НДЗТГ: ’’МОД ТАРЬЖ БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ НОГООН ОРЧИН БҮРДҮҮЛЬЕ’’ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
 
 

ЗДТГ-аас санаачлан дүүргийн Цэцэрлэгжүүлэлтийн алба, Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд БОАЖЯ-аас Мод тарих 1000 багш бэлтгэх хөтөлбөрт хамрагдсан сургагч багш нар хамтран дээрх сургалтыг зохион байгууллаа.

Өнөөдрийн сургалтаар айл өрхийн хашаанд мод сөөг, жимс жимсгэнийн үр тарьц, суулгац бэлдэх, хүлэмжийн тариалалт хийх, модыг зөв тарьж, арчлан ургуулах, цэцэг, зүлэг тарих, ногоон байгууламжийн дөрвөн улирлын арчилгааны цогц мэдлэг мэдээллийг олгосон юм.

Сургалтад 100 гаруй иргэд, газар тариалан эрхлэгч нар оролцож өөрсдийнхөө амьдарч байгаа орчноо сайжруулах, ногоон байгууламжаа нэмэгдүүлэн эрүүл ая тухтай орчинд бүрдүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан юм.

Налайх дүүргийн ЗДТГ-аас айл бүр хашаандаа мод сөөг, хүнсний ногоогоо тариалан эрүүл эко амьдралыг бий болгох ‘’ХАШААНДАА ТОХИЛОГ САЙХАН АМЬДАРЪЯ’’, ‘’ТЭРБУМ МОД ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦОЁ’’, ‘’ЦЭЦЭГТ НАЛАЙХ ХӨДӨЛГӨӨНД ХАМТДАА’’ уриалгуудыг дэвшүүлж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.216.66.30)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.