НДЗТГ: УДИРДАХ БҮРЭЛДЭХҮҮНИЙ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Ирэх тавдугаар сарын 24-26-ны өдрүүдэд “Стратегийн команд штабын сургууль”-ийг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд Налайх дүүргийн Онцгой комисс, Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн гишүүд, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, төрийн болон төрийн бус байгууллагуудын удирдлагуудыг чадавхжуулах, байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах зорилгоор удирдах бүрэлдэхүүний сургалтыг зохион байгууллаа.

Сургалтаар ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр “Ослын үеийн удирдлагын тогтолцоо-Хариу арга хэмжээ” сэдвээр хичээл орж, гамшгийн үеийн удирдлага зохион байгуулалт, сөрөн тэсвэрлэх чадвар, төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааны чиглэлээр туршлагаасаа хуваалцаж, Туркт болсон газар хөдлөлтийн гамшгийн бодит байдлын талаар мэдээлэл хийсэн.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.7.144)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.