НДЗТГ: ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ ХУРАЛДЛАА

Өнөөдөр Налайх дүүргийн Засаг даргын Зөвлөлийн хурал хуралдаж дараах асуудлуудыг авч хэлэлцлээ. Үүнд:

Байгууллагын стратеги төлөвлөгөөний төслийн танилцуулгыг Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга М.Баттулга, Засаг даргын 2023 оны А/78 дугаар захирамжийн хэрэгжилтийг Засаг даргын орлогч Н.Мандуул, "Монголын далд уурхайн музей, сургалт судалгаа, аялал жуулчлалын төв”-ийн танилцуулгыг тус тус танилцуулж зөвлөлийн хурлаар хэлэлцүүллээ. "Монголын далд уурхайн музей, сургалт судалгаа, аялал жуулчлалын төв” байгуулах асуудлыг зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар дэмжсэн тул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанаар хэлэлцүүлж санхүүгийн асуудлыг шийдвэрлүүлэхийг Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-Очир, мэргэжилтэн Б.Уранзаяа нарт үүрэг болголоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.219.198.150)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.