НДЗТГ: ДҮҮРЭГТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ ХҮНСНИЙ ДЭЛГҮҮР, ЗАХ, ХУЛАЛДААНЫ ТӨВҮҮДЭД ХЯНАЛТ ТАВИН АЖИЛЛАЛАА
Налайх дүүрэг

ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн хэлтэстэй хамтран хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүр, зах, худалдааны төвүүдэд хугацаа нь дууссан болон гарал үүслийн бичиггүй бараа бүтээгдэхүүн худалдаж байгаа эсэхэд хяналт тавин ажиллалаа. Хяналтаар гарал үүсэл нь тодорхойгүй БНХАУ-д үйлдвэрлэсэн шарсан дүүпүү, чипс зарж байсныг газар дээр нь арга хэмжээ авч зөрчлийг арилгууллаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.172.191)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.