НДЗТГ: Худалдаа, үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжүүдийн анхааралд
Налайх дүүрэг

Налайх дүүргийн баяр наадмын арга хэмжээ 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулахтай холбогдуулан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд худалдаа, үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжийг 2023 оны 07 дугаар сарын 03-аас 07 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хугацаанд ЗДТГ-ын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэст хүсэлтийг хүлээн авч байна.

Бүрдүүлэх материал:

1. Өргөдөл /гэр барих, асар майхан барихын аль нь болохыг тодорхой бичнэ/

2. Иргэний үнэмлэхний хуулбар

3. Тогоочийн үнэмлэхний хуулбар

4. Тогоочийн эрүүл мэндийн цагаан дэвтрийн хуулбар

5. Хорооны Засаг даргын тодорхойлолт

 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.45.33)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.