НДЗТГ: БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН ПАРЛАМЕНТЫН МАЖИЛИСЫН ГИШҮҮД, ХҮНДЭТ ТӨЛӨӨЛӨГЧИД НАЛАЙХ ДҮҮРЭГТ ЗОЧИЛЛОО
Налайх дүүрэг

Өнөөдөр Бүгд Найрамдах Казахстан Улсын Парламентын Мажилисын гишүүд, Бүгд Найрамдах Казахстан Улс Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Габит Койшибаев, Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Консул Шинар Жанабайовна Жуматаева тэргүүтэй Зочид төлөөлөгчдийг Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга П.Нарантуяа, Засаг дарга Ч.Раднаабазар нар хүлээн авч, уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Цаашид соёл, боловсролын чиглэлээр Налайх дүүргийн Казах иргэдэд чиглэсэн томоохон ажлуудыг хэрэгжүүлэхээр ярилцлаа. Уулзалтын дараа тус хүндэт зочид, төлөөлөгчид Налайх дүүргийн Соёлын ордонд дүүрэгт ажиллаж, амьдарч байгаа казах иргэдийн төлөөлөлтэй уулзалт зохион байгуулсан юм.

 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.170.226)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.