НДЗТГ: “Мөнгөн зээлийн үйл ажиллагааны зохицуулалт, түүний онцлог” сургалтыг зохион байгууллаа
Налайх дүүрэг

Барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагааны харилцааг зохицуулсан “Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай” хууль, захиргааны хэм хэмжээний акт болон бусад дүрэм, журмыг таниулах зорилгоор дүүргийн ЗДТГ, УБЗАА, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран “Мөнгөн зээлийн үйл ажиллагааны зохицуулалт, түүний онцлог” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад Налайх, Багануур дүүрэгт ломбард, ББСБ-ын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 14 аж ахуйн нэгжүүд хамрагдлаа. Цаашид тус чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд Санхүүгийн зохицуулах хорооны http://www.frc.mn/#/home цахим системээр бүртгэл хийлгэж үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авах юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.219.118)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.