НДЗТГ: ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД 2023 ОНЫ 2 ДУГААР ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГЫГ 10 ДУГААР САРЫН 19-22-НЫ ӨДРҮҮДЭД ЗОХИОН БАЙГУУЛНА
Налайх дүүрэг

2023 оны ээлжит Цэргийн жинхэнэ албаны татлагатай холбогдуулан Цэргийн төв эмнэлгийн эмч нар Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч нарт эрүүл мэндийн үзлэгийг зохион байгуулах талаар сургалт зохион байгууллаа.

Сургалтаар иргэнийг Цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн албан хаагчийн эрүүл мэндийн байдлыг тодорхойлоход харгалзах өвчин, эмгэгийг тодорхойлох журмыг танилцуулж, туршлага судлан, харилцан ярилцлаа.

ДҮҮРГИЙН 18-26 НАСНЫ ЗАЛУУЧУУДЫГ 2023 ОНЫ 2 ДУГААР ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГАД ИДЭВХТЭЙ ХАМРАГДАХЫГ УРИАЛЪЯ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.85.170)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.