НДЗТГ: НАЛАЙХ, БАГАНУУР, БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ОЁДОЛЧДЫН ДУНДАХ УР ЧАДВАРЫН ТЭМЦЭЭН АЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Налайх дүүрэг

Хөнгөн үйлдвэрийн 89 жилийн ойг тохиолдуулан оёмол бүтээгдэхүүн, хувцас урлаачдын ур чадварыг нэмэгдүүлэх, туршлага солилцох, салбарын боловсон хүчнийг чадавхжуулах зорилгоор Налайх, Багануур, Багахангай дүүргийн оёдолчдын дундах ур чадварын тэмцээн Багануур дүүрэгт 2023 оны 11 дүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд 2 дахь өдрөө үргэлжилж байна.

Тэмцээн үндэсний хувцас, хөдөлмөр хамгааллын хувцас, европ хувцас гэсэн төрөлд дүүргийн 14 оёдолчин бүсгүйчүүд амжилттай оролцож "Үндэсний хувцас" төрөлд Ш.Уранбаяр 3-р байрт шалгарлаа.

Үйлчин бүсгүйчүүддээ өнөөдрийн тэмцээнд нь амжилт хүсье. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.67.38)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.