НДЗТГ: "ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ СОЁЛЫН ЖИЛ"-ИЙН ХҮРЭЭНД ЕБС-ИЙН СУРАГЧДАД ЗОРИУЛАН ХҮҮХДИЙН ЖҮЖИГ ТОГЛОГДЛОО
Налайх дүүрэг

Соёлын яамнаас Соёлын бүтээлч сарын аяныг өрнүүлж байгаа. Тус аяны хүрээнд энэ сарын 22-24-ний өдрүүдэд Налайх дүүргийн Соёлын ордонд Хүүхэлдэйн театрын "Нууцын эрэлд" жүжиг, Драмын театрын "Хайрын виз" жүжиг, Улсын филармонийн ‘'Хөгжмийн боловсролыг хүүхдэд’' тоглолтууд зохион байгуулагдлаа.

Тоглолт болон жүжгүүдийг дүүргийн зургаан ерөнхий боловсролын сургуулийн 760 сурагчид үзэж, сонирхлоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.252.196)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.