НДЗТГ: ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 014 ДҮГЭЭР АНГИЙН ШИНЭ ЦЭРГҮҮДИЙН ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ
Налайх дүүрэг

Инженерийн цэргээр овоглосон Зэвсэгт хүчний 014-р ангийн шинэ цэргүүдийн тангараг өргөх ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Тангаргийн баярт Зэвсэгт хүчний 014-р ангийн бие бүрэлдэхүүн, Зэвсэгт хүчний Жанжин штабын Бодлого, стратеги төлөвлөлтийн газрын дарга, хурандаа С.Ванчинхүү, дүүргийн Засаг дарга бөгөөд Батлан хамгаалах товчооны дарга Ч.Раднаабазар, Цэргийн штабын дарга, дэд хурандаа Б.Пүрэвдорж нар оролцож алба хааж байгаа цэрэг дайчдад баяр хүргэж, албаа нэр төртэй хаахыг хүслээ.

45 хоногийн хугацаанд цэргийн ерөнхий эрдэмд шамдан суралцаж, баргийн бэрхшээлийг түүртэхгүйгээр давж сурсан гэдгээ тэд онцолж байлаа. Цэрэг эрс дуу нэгтэйгээр Монгол улсын иргэн би, Монгол улсын үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ үнэнчээр биелүүлж, өвөг дээдсийнхээ ариун гал голомт болсон Монгол улсынхаа халдашгүй дархан байдлыг амь бие үл хайрлан батлан хамгаалахаа эх орон ард түмэндээ андгайлан тангараглая хэмээн цэргийн тангаргаа өргөж эх орны цэрэг эрс болсноо баталж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.200.7)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.