МАЗААЛАЙ мөсөн паркад 12 метр өргөн, 18 метрийн урттай гулсуураар 408 хүн гулсаж Гиннесийн дээд амжилтыг ТОГТООЖЭЭ

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, дэлхийд ердөө 50 ширхэг үлдсэн мазаалай баавгайг хамгаалах зорилтын хүрээнд "Мазаалай" олон улсын цас мөсний наадмын нээлт өчигдөр боллоо. Энэхүү наадмын нэгэн онцлох үйл явдал нь хамгийн багадаа 200 хүн нэг цагийн дотор мөсөн гулгуураар гулсах гиннесийн амжилтыг тогтоох юм.

Тэгвэл чадварлаг мөсөн урлаачдын бүтээсэн 12 метр өргөн, 18 метрийн урттай гулсуураар 408 хүн гулсаж Гиннесийн дээд амжилтыг Монгол Улсаас тогтоолоо. Гиннесийн амжилт тогтоох энэхүү арга хэмжээг Гиннесийн албан ёсны шүүгч Айрис Хоу, Соёлын яамны Лондон дахь Гиннес хариуцсан зөвлөх Элизабет Фокс шүүлээ. Энэхүү рекордыг тогтооход гар бие оролцсон хүн бүрд талархал илэрхийлье.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.55.223)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.