Нийслэлийн нийтийн тээврийн маршрутын давхцал арилгахаар ШИНЭ МАРШРУТААР зорчуулахаар боллоо

Нийслэлийн нийтийн тээврийн маршрутын давхцал арилгахаар шинээр төлөвлөлт гаргаад буй. Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөө, Чингэлтэйн өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөнөөс Наадамчдын зам, Их тойруугийн гудамж, Нарны зам, Хүннүгийн гудамжаар нийт зургаан чиглэлд 375 автобус зорчих юм. Тус зургаан уртын чиглэлийг холбосон найман тойрог чиглэлд 92 автобус, бусад гудамж замуудаар үйлчлэх  богино эргэлтийн 40 чиглэлд 494 автобус үйлчилгээнд гарна. Түүнчлэн хот орчмын 15 чиглэлд 89 автобус явах бол их багтаамжийн автобус явах боломжгүй буюу хотын захын хорооллуудын таван чиглэлд 25 дунд багтаамжийн автобус явж, нийт 74 чиглэлд 1075 автобусаар иргэдэд үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөж байна. Эдгээр чиглэлийн төлөвлөлт нь бүгд хоорондоо огтлолцож байгаагаараа онцлогтой юм.

Богино эргэлтийг хэрэгжүүлснээр 11-13 км цаг байсан нийтийн тээврийн автобусны ашиглалтын хурд 18-20 км цаг болж, 25 орчим хувиар нэмэгдэх юм. Түүнчлэн чиглэлийн эргэлтийн хугацаа дунджаар 100 минут байгааг 70 минут болгон багасгахаар төлөвлөсөн. Зорчигчдын дамжин суух давтамж нэмэгдэх хэдий ч зорчиход зарцуулах хугацааг 10-30 хувиар буурах тооцоог гаргаад байна.

Нийтийн тээврийн сүлжээний дахин төлөвлөлттэй хавсралт хэсгээр орж танилцана уу.

Сэтгэгдэл: (2)
Таны IP: (18.191.222.5)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
(202.9.40.198) 2024-01-16 01:40:28
хөдөөнөөс ирсэн хүн зам сайн мэдэхгүй учраас зогсоолын мэдээллээ сайн хэлж явдаг байвал.зарим жолооч нар нам унтраачих юм.
enhee (66.181.180.191) 2024-01-15 21:17:37
нарны замаар толгойтоос өөр автобус явахгүй хүйтэнд хүмүүс маш их хүлээж даарч бна.Бичил хорооллоор автобус маш цөөхөн явж бна.номын сан энхтайвны гүүрээр автобус сайн явж бна.нарны гүүрээр маш цөөхөн явж бна нарны гүүрээр шууд 3,4 хороолол ,бичилээр сайн явуулах шаардлагатай бна төв замаархх 5 шар 10 руу сайн явж бна.төв замаараа 3,4 хороолол руу маш цөөхөн явж маш их хүлээдэг бгаа шүү