Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын шүүх хурал ХААЛТТАЙ болж байна

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр болж байгаа билээ.  Тус шүүх хуралдаан өмнө нь нийт дөрвөн удаа хойшлогдоод байсан. Тэгвэл өнөөдөр хурлыг дахин хойшлуулах ямар нэгэн шалтгааныг оролцогч талууд гаргасангүй. Ийнхүү өмгөөлөгчид шинжлэн судлуулах нотлох баримтын талаар шүүгчдэд танилцуулсан.

Энэ үеэр шүүгдэгч О.Данзанлувсантүдэвийн өмгөөлөгч Л.Очбаяр нотлох баримтыг шинжлэн судлах үеэр хувийн байдалтай холбоотой зүйл яригдах учраас шүүх хуралдааныг хаалттай явуулж өгөх хүсэлт гаргав.  Түүний хүсэлтийг шүүгчид хүлээн авч шүүх хуралдаан хаалттай хуралдаж байна. 

Сэтгэгдэл: (1)
Таны IP: (3.145.82.191)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Харц (31.165.93.231) 2024-01-15 16:20:11
Нүд амаараа дохилоо ханцуйн дотроо том наймаа хийж байгаа даа, бөхчүүд дараа нь шүүгчид сурсан гарууд