Газар, ногоон автобусны ХУЛГАЙН АСУУДЛААР хянан шалгах түр хороо байгуулахыг ЧИГЛЭЛ БОЛГОВ

УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн Пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар нийслэлийн нийтийн тээвэр, газрын асуудлаар УИХ-ын Хянан шалгах түр хороо байгуулах чиглэл өглөө.  Учир нь “ногоон автобус”-ны худалдан авалт тойрсон асуудлууд болон нийслэлийн нийтийн тээврийн бугшсан олон хэргүүдийг хууль хяналтын байгууллагууд шалгаж эхэлсэн. 

Энэ ч утгаарааУИХ-ын дарга Г.Занданшатар Төрийн байгуулалтын байнгын хороогоор уг асуудлыг хэлэлцэж, Хянан шалгах түр хороог хугацаанд байгууж ажиллахыг тодорхой үүрэг болгохдоо Б.Энхбаяр зэрэг өмнөх Хянан шалгах түр хороодод ажилласан туршлагатай гишүүдийг санал болгосон.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.189.237)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.