Ханбогд суманд осолд орсон иргэнийг ОБЕГ-ын 111 дүгээр ангийн нисдэг тэргээр ХОТОД хүргэнэ

Өмнөговь аймгийн Ханбогд суманд тээврийн жолооч осолд орсны улмаас биеийн байдал нь хүнд байгаа тухай мэдээллийн дагуу Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ар гэрийнхэнтэй нь холбогдож, улмаар ОБЕГ-т үүрэг өгч Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангиас маргааш өглөө 08.30 цагт нисдэг тэрэг нисгэхээр боллоо.

Хоёр талын Нислэгийн нийт хугацаа 7 цаг гаруй үргэлжлэх тул өнөөдөр нислэг үйлдэх боломжгүй гэж мэргэжлийн баг үзсэн юм.

“Монгол Улс, Монголын төр нэг ч гэсэн иргэнийхээ амь насыг авран хамгаалахын төлөө шаардлагатай бүхнийг хийх болно. Тийм ч учраас ийм яаралтай үед шуурхай тусламж үзүүлэх зорилгоор ОБЕГ-ын дэргэд Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийг 2022 онд байгуулсан. Өнгөрсөн хугацаанд тус анги нийт 94 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, ослын улмаас бэртэж гэмтсэн, газраар тээвэрлэх боломжгүй 133 хүний амь насыг аварч, анхан шатны тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэн, дараагийн шатны эмнэлгийн байгууллагад цаг алдалгүй хүлээлгэн өгөөд байна” хэмээн Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан мэдэгдлээ.

Сэтгэгдэл: (4)
Таны IP: (18.216.24.36)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин (103.212.119.155) 2024-01-16 11:58:31
Иймэрхүү л юм хийсэн дээрдээ
ХММ (139.5.218.63) 2024-01-16 10:05:57
МАНАЙ ТӨРИЙН АЖИЛ ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭНИЙ ХҮЧЭЭР АЖЛАА ХИЙДЭГ БОЛЖЭЭ
(89.156.197.51) 2024-01-16 01:48:07
попор оо. Нисдэг тэрэг францад цаг тутам үйлчилдэг бгаа шүү. Яг такси шиг. заяагүй монголд л ингэж попордог бх.
(202.126.89.4) 2024-01-15 23:24:45
Амарсайхан дарга сайн байна шүү