Цэргийн бүртгэлд хамрагдахгүй бол 100 мянган төгрөгөөр ТОРГОНО

Нийслэлийн цэргийн бүртгэл 2024 оны нэгдүгээр сарын 4-нөөс эхэлсэн. Бүртгэл нэгдүгээр сарын 19-нд дуусна.

Энэ жил 65 хүртэлх насны офицерууд, 50 хүртэлх насны иргэд бүртгэлд хамрагдана. Бүртгэлийг цаасан болон цахимаар явуулж байгаа юм. Иймд иргэд хугацаа дуусахаас өмнө бүртгэлээ хийлгэхийг санууллаа.

Бүртгүүлэх заавар: Иргэд биечлэн буюу оршин суугаа хорооныхоо Засаг даргын байранд очих, эсвэл цахим үйлчилгээний нэгдсэн портал “e-Mongolia”-аар хүсэлтээ илгээх боломжтой. Бүртгэлийг ажлын өдөр 08:00-18:00 цагийн хооронд зохион байгуулж байна.

Цэргийн бүртгэлд хамрагдаагүй иргэдийг Зөрчлийн тухай хуулийн 15.17 дугаар зүйлийн гурав дахь заалтын дагуу 100 нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 100,000 төгрөгөөр торгох хуультай. “E-Mongolia” системээр цэргийн бүртгэл хийлгэсэн тохиолдолд цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэл хийлгэх шаардлагагүйг албаныхан хэлсэн юм.

зураг

Сэтгэгдэл:
Таны IP: (18.190.217.139)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.