Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван ДАВХАР ДЭЭЛ өмсөж ТЭРГҮҮН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ боллоо

Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Үүнтэй холбогдуулан УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар тус банкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайваныг тэргүүн дэд ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр давхар ажиллуулах тогтоолыг хэлэлцлээ. 

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг "Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийг сонгон шалгаруулах хүртэлх хугацаанд ажил цалгардаж байгаа. Тэргүүн дэд ерөнхийлөгч нь албан тушаалаараа Хадгаламжийн даатгалын корпорацийн удирдлагын баг, Мөнгөний бодлогын хороонд ордог. Тиймээс Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг дэд ерөнхийлөгчөөр нь түр орлон гүйцэтгүүлэхээр тогтоол гаргаж байгаа юм" гэлээ. 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (52.14.77.134)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.