ХҮҮХДҮҮДЭД 1072 хувьцаа олгох тухай хуулийг батална

УИХ-ын намрын чуулганы отгон хуралдаан өнөөдөр болно. Хуралдаанаар "Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцааг иргэдэд олгох, Төрийн байгууллагуудыг бүсчлэн байршуулах тогтоол, Төрийн албаны зөвлөлийн гишүүдийг томилох, чөлөөлөх зэрэг асууудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.Тодруулбал,

  •  ““Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2023.12.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
  • Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал 2019.02.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
  • Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2024.01.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
  • Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.01.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ 
  • “Төрийн байгууллагуудыг бүсчлэн байршуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн  хэлэлцүүлэг/
  •  “Хянан шалгах түр хороо байгуулах  тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  • Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал
  • Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал  
  • “Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит  чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  • Хууль, тогтоолын төсөл эцэслэн батлах
  • Монгол Улсын Их Хурлын 2023 намрын ээлжит чуулганы хаалт болно.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.223.84)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.