Б.Баярсайхан гишүүний санаачилсан Цахим орчинд хүүхдийг хамгаалах бие даасан хууль батлагдахаар болжээ

УИХ-ын гишүүн Б.Баярсайханы санаачилсан цЦахим орчинд хүүхдийг хамгаалах” бие даасан анхдагч хууль батлагдахаөр болжээ. Тэрбээр уг хуулийг 2016 оны 11 сарын 1 нд Үндэсний Өгөх Өдөр-өөр “ЦАХИМ ГАДУУРХАЛ ЦААШАА” аяныг санаачлан зохион байгуулж, улсын хэмжээнд анх удаа хүүхдүүдийн дунд байгаа цахим гадуурхлын асуудлыг хөндөж, 8 шахам жил тууштай ажилласан төрийн түшээ юм.

Тэрбээр энэ тухайгаа өөрийн сошил хуудастаа ийн бичжээ " Цахим гадуурхал доромжлолыг насанд хүрэгчид яаж ийгээд даваад гарна. Гэтэл хамгийн эмзэг насандаа яваа хүүхдүүд минь давж чадахгүй байна. Хүүхэд насаа нэг дурсаад үзээрэй найзуудаа. Орцны хана, ангийн самбар дээр ямар нэг байдлаар бичүүлэх, ямар нэг нэр хочоор дуудуулах хичнээн хэцүү байсан билээ. Тэгвэл одоо цагийн хүүхдүүд хил хязгааргүй цахим орчинд доромжлуулан гадуурхагдаж, хаана ч явсан салахгүй араас нь мөшгих хүчирхийлэлд үгээр илэрхийлэшгүй сэтгэлийн дотоод зовлон, ичгүүрийг хэрхэн арай ядан дааж явдаг гэж бодно!??

Бидний хийсэн судалгаа, статистик, хүүхдүүдийн бодит яриа, өр өмрөм түүхүүд энэ хууль хичнээн хэрэгтэйг гэрчлэнэ. Энэ хуулийг батлагдах ёстой гэж олон сайхан залуус, хуульчид, сэтгүүлчид, УИХ гишүүд, багш нар, мэргэжлийн ТББ, олон улсын байгууллагууд, эцэг эх, хүүхдүүд дэмжиж байгаад БАЯРЛАЛАА.

Төрийн түшээ байгаагийн гол утга учир, аз жаргал энэ юмаа. Яг одоо би надад итгэн төлөөллөө болгож Монгол хүүхдүүдийнхээ төлөө үр дүнтэй ажиллах боломж олгосон Завхан аймгийнхандаа маш их ТАЛАРХАЖ БАЙНА. Монголын ирээдүй ГЭРЭЛТЭЙ, АМАР АМГАЛАН байхын төлөө, амин хөөрхөн монгол үрс, үр удам аз жаргалтай ЗӨВТ ХҮН байхын төлөө чадах бүхнээ хийх болно!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.246.207)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.