Д.Амарбаясгалан: Галын аюулд гэр орноо алдсан ИРГЭДЭД ТӨРӨӨС гэр орон, нийгмийн халамж олгоно

Төрийн ордонд Улсын Онцгой Комиссын 2024 оны анхдугаар хуралдаан боллоо. Хуралдааны дараагаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар мэдээлэл хийхдээ "Төрд өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллаж яваад амь нас нь эрсэдсэн онцгой байдлын алба хаагчдын аав ээж, ах дүү, төрөл төрөгсөд, найз нөхдөд нь Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье. Стандарт, норм төр, хувийн хэвшил, иргэдийн түвшинд хэр зэрэг баталгаатай байна вэ? гэдэг асуудлаас үүдэж яригдаж байна. Тэсэрч дэлбэрэх аюултай бодисыг Улаанбаатарын нутаг дэвсгэрт тээвэрлэх, зарж борлуулахтай холбоотой төрөөс тавьсан стандартыг хангаж байна уу гэдгийг шалгана. Энэ нь өөрөө амьдралын нөхцөл байдалтай уялдаж, шинэчлэгдэж, сайжирч, хэрэгцээ шаардлагад нь бизнесийн болон бусад төрлийн үйл ажиллагаа явуулж буй иргэн, ААН-үүд шаардлага хангах үүрэгтэй.

Буруутай этгээдийг тогтоож, чирсан хохирлын хэмжээг гаргана. Энэ хүртэлх хугацааг хүлээж ард иргэдийг орох оронгүй, өмсөх хувцасгүй байх нөхцөлийг төр бий болгохгүй. Нийслэл, дүүрэг, улсын нөөц хөрөнгөөс эдгээр асуудлыг нэн яаралтай шийдвэрлэнэ. Ингэхийн тулд учирсан хохирлыг урьдчилсан байдлаар тогтоогоод маргааш өглөөний Засгийн газрын хуралдаанд оруулж, асуудлыг шийдвэрлэнэ. Тэргүүн ээлжинд амь эрсэдсэн алба хаагчдын нийгмийн тодорхой асуудлуудыг шийдвэрлэхтэй холбоотой ажлыг ОБЕГ хариуцна" гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.109.38)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.