Л.Энх-Амгалан: СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ОРЧИНД ГАЗ БОЛОН ШАТАХУУН ТҮГЭЭХ СТАНЦ БАЙРШИХ ЁСГҮЙ!

Баянзүрх дүүргийн 26-р хороонд болсон гал түймрийн аюулаас үүдэлтэйгээр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан албан бичиг гаргаж сургууль цэцэрлэгийн ойролцоох шатахуун түгээх станцуудыг нүүлгэх буулгах ёстой гэж Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэнд ханджээ. 

Өнөөдрийн байдлаар Нийслэлийн 13 сургуулиас 200 метр дотогш зайд 16 шатахуун түгээх болон автогаз түгээх цэг байрлаж байна. Баянгол дүүрэгт 2, Баянзүрх дүүрэгт 5, Сүхбаатар дүүрэгт 1, Багануур дүүрэгт 2, Хан-Уул дүүрэгт 3, Чингэлтэй дүүрэгт 2, Сонгинохайрхан дүүрэгт 1 байна. Мөн төрийн өмчийн бус 9 сургуулиас 200 метрээс дотогш зайд 9 шатахуун түгээх цэг байрлаж байгааг Онцгой комиссын хуралд танилцууллаа. Энэ асуудлаар Улсын онцгой комиссоос тусгай ажлын хэсэг байгуулагдахаар боллоо.

Газ болон шатахуун түгээх цэгт газар олголт хийдэг төрийн байгууллага нь ч тэр, энэ чиглэлийн бизнес эрхэлдэг байгууллагууд ч тэр хүүхдэд ээлтэй шийдвэр гаргадаг,хаана юу барихаа төлөвлөдөг, эрсдлээ хардаг баймаар байна шүү. Холбогдох яамдад өнгөрсөн хавар албан бичгээр хандсан. Энэ асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлүүлж, сургууль, цэцэрлэгийн бүсэд хэт ойртсон газ болон шатахуун түгээх станцуудыг буулгах тал дээр тууштай шахаж, асуудлыг байнга тавьж ажиллана.

Энэ мэдээ танд ямар санагдав?
2
0
0
2
2
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.220.200.30)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.