Гавьяат тамирчин Г.Ган-Эрдэнэ 9 дэх удаагаа түрүүлж ЦОЛОО МЯЛААЛАА

Шинэ оны өмнөхөн МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ТАМИРЧИН цолоор шагнагдсан Японы мэргэжлийн сумогийн 71 дэх аварга Ёкозүна Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ нэгдүгээр сарын башёгийн ялагч болж, гавьяат цолоо мялаалаа.  Тэмцээний сүүлийн өдөр аварга Теронофүжи Г.Ган-Эрдэнэ болон секиваки Котоновака нар ижил 12 даваатайгаар тэргүүлж байв. Аварга Г.Ган-Эрдэнэ озеки Киришимаг, Котоновака Тобизарүг тус тус ялснаар түрүү бөх нэмэлт барилдаанаар шийдэгдэх болов. Улмаар нэмэлт барилдаанд өрсөлдөгчөө унагаснаар Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ Эзэн хааны цомыг ес дэх удаагаа хүртлээ.

Гэмтлийн улмаас гурван тэмцээн дараалан өнжсөн Терүнофүжид Ёкозүнагийн зөвлөл сануулга өгснөөр энэ сарын башёд барилдахаар болсон билээ.  Тэрбээр Эзэн хааны цомыг өнгөрсөн тавдугаар сард хүртсэн. Ингээд долдугаар сарын башёг гэмтлийн улмаас орхиж дөрвөн сар дэвжээнд гараагүй юм. Энэ хугацаанд өвдгөндөө хагалгаа хийлгэжээ. Терүнофүжи дээд зиндаанд ес ба түүнээс дээш түрүүлсэн 20 дахь сүмоч. Монгол аваргуудаас Хакүхо М.Даваажаргал 45, Асашорюү Д.Дагвадорж 25, Харүмафүжи Д.Бямбадорж ес түрүүлсэн билээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.25.14)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.