Э.Цэнд-Аюуш даргаа!! 100 саяар хийлгэсэн МӨСӨН ГУЛГУУР чинь хайлчихлаа!! Хайран 100 сая төгрөг!!
З.Батхуяг
/
2024-02-16

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын захирамжаар “Улаанбаатарын МӨНГӨН ҮДЭШ” соёл урлагийн цэнгүүнийг 2023 оны 12 сарын 31-ний өдөр Их жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбайд сүр дуулиантайгаар тэмдэглэсэн.  Уг цэнгүүнийг нийслэлийн иргэд, жуулчдад зориулсан бөгөөд баярын үйл ажиллагааг зохион байгууулах байгууллагуудтай хамтрах ажлын дунд 100 сая төгрөгөөр мөсөн гулгуурын талбай хийх ажил багтжээ.

Уг мөсөн гулгуур нь өнөөг хүртэл Сүхбаатарын талбайд байршиж, хүүхдүүд гулгаж, талбайгаар дүүрэн шавар, шалбааг үүсгэсэн байдалтай байна. Төсвийн мөнгөөр ажил хийж болно. Үр сайн, биелэсэн гээд тайлан тооцоо гаргаж ч болно. Гагцхүү хүнд хэрэгтэй, чухал зүйлийг байж болох хамгийн хямд зардалаар хийх хэрэгтэй. Тийм ч хуультай. Э.Цэнд-Аюуш даргаа. Сүхбаатарын талбайд байгуулсан хоёр мөсөн гулгуур, нэг дугараг мөсөн ктокийг нийтэд 100 саяар ямар компани барьж байгуулсан юм бэ... Арай өндөр төсвөөр хийсэн юм биш үү...? Дарга даамлууд та нар дундаас нь тохирч, хувь хишиг хүртсэн үү.. гээд олон асуултад хариулт хүлээе.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл: (1)
Таны IP: (3.133.134.58)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин (66.181.161.68) 2024-02-18 13:55:40
Хувь хишиг хүртэж хармаалахгүй бол өндөр өртөгтэй ажил төлөвлөөд яахын.Энэ чинь бүр дээр дооргүй их багаар хармаалах гэж төрийн алба руу хошууран чичрэн зүтгэдэг нь нуух аргагүй үнэн юм даа