А.Одонбаатар: ГОЛОМТ БАНК цэвэр ашгаасаа нийт 72.8 тэрбум төгрөг, нэгж хувьцаанд 90 төгрөгийн ногдол ашиг хуваарилна

Голомт банкны Гүйцэтгэх захирлын орлогч А.Одонбаатар: Бидний хувьд IPO хийж, олон нийтийн компани болохын тулд сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд бэлдсэн учраас энэхүү суурин дээр Голомт банкны бизнес загвар, балансын бүтэц, ашиг орлогын харьцаа зохистойгоор бэхэжсэн жил болж өнгөрсөн байна. Банк бол эрсдэлийн удирдлагаа өндөр хэмжээнд хэрэгжүүлдэг байгууллага учраас эрсдэлийг зохистой хэмжээнд удирдан 2023 онд ашигт ажиллагаагаа нэмэгдүүлж, ялангуяа үнэт цаасны танилцуулгад тусгасан төлөвлөгөөгөө 44 хувиар давуулан биелүүлсэн буюу банкны жилийн эцсийн гүйцэтгэлээр татварын дараах цэвэр ашиг 80.3 тэрбум төгрөгөөр буюу 80 хувиар өсөж, 180.8 тэрбум төгрөгт хүрчээ. Өөрөөр хэлбэл, Монголбанкны болон бусад шалгуур үзүүлэлтийг өндөр хувиар хангаж, үйл ажиллагаагаа ил тод тайлагнаж, цэвэр ашгаа ийнхүү нэмэгдүүлсэн нь хувьцаа эзэмшигчдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадсан гэдгийн илэрхийлэл юм. Одоо бид дараа дараагийн шатны үйл ажиллагааг хэрэгжүүлж, ногдол ашиг тараахаар бэлтгэл ажлаа хангаж байна.

Голомт банк анх олон нийтэд нээлттэй компани болохоор үнэт цаасны танилцуулга хийхдээ 2023 онд ашигт ажиллагааныхаа 40 хувийг ногдол ашигт хуваарилахаар тусгасан бөгөөд ТУЗ-ийн шийдвэр ч дээрх байдлаар гарсан учраас хувьцаа эзэмшигчдийнхээ өмнө амласан амлалтаа ийнхүү биелүүллээ гэж хэлж болно. Бидний нэг томоохон бахархал нь 2023 оны ашгийн төлөвлөгөө 126 тэрбум төгрөгөөс 40 хувийн ногдол ашиг хуваарилах буюу нэгж хувьцаанд бид 62 төгрөг хуваарилахаар төлөвлөж байсан бол ашигт ажиллагааны үзүүлэлтээ давуулан биелүүлснээр илүү их ашиг хуваарилах боломж гарсан явдал юм.  Харин 2024 онд 50 хувийг олгохоор тусгасан тул энэхүү зорилтдоо хүрэхийн төлөө хичээн ажиллаж байгаа бөгөөд одоогийн санхүүгийн нөхцөл байдлаар энэ зорилт биелэх бүрэн боломжтой гэж харж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
2
0
1
0
1
0
Сэтгэгдэл: (2)
Таны IP: (18.223.106.79)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
(139.5.216.235) 2024-02-24 10:48:28
Хаан ноогдол ашга 141 гэж байхад голомт арай гэж 90 уу чамлахаар чанга атга гэж , дараа сайжрах байлгүй дээ за за ямартай ч баярлалаа
ххах (202.55.188.126) 2024-02-23 00:21:05
энэ голомтын хувьцаа миний хувьд санхүүгийн луйвар гэж бодож байгаа шүү