Чансаа өндөр, шилдэг 64 бөхийн барилдаанд ДАРААХ БӨХЧҮҮД зодоглоно
Үйл явдал
/
2024-03-21

Үндэсний үйлдвэрлэгч “Бэст буйдан” ХХК-ийн 20 жилийн ой энэ жил тохиож буй билээ. Компанийн удирдлага хамт олон 20 жилийн ойн баяраа угтан нийгмийн хариуцлагын хүрээнд малчдад туслах сайн үйлсийн “ДУЛААН НЭМНЭЭ” аяныг өрнүүлж, хаврын мал төллөх цаг үеэр ашиглах төлийн нэмнээг тараасан байна. Дараагийн нэг томоохон нөлөөллийн аян нь өнөө цаг үеийн чансаа өндөр 64 бөхийн дунд интертаймент барилдаан. Шинэлэг хэлбэрээр зохион байгуулагдах уг барилдаанд улсын Даян аварга Н.Батсуурь, улсын аварга О.Хангай тэргүүтэй улсын цолтой 40, аймаг цэргийн чансаа өндөр 20, сумын цолтой 4 бөх барилдах урилга авсан байна.  Барилдааны түрүү бөх 10 сая, үзүүр бөх 5 саяын бай шагнал гардах бол барилдсан бөхчүүд давааны мөнгө олгох бөгөөд үзэгчдийн дунд супер азтан нэг сая төгрөг, арьсан буйдангийн эзэн болох юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
59
8
6
2
5
9
Сэтгэгдэл: (13)
Таны IP: (3.146.176.172)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Батхуяг (202.55.188.86) 2024-03-22 11:38:41
e.sport Зохиох хэрэгтэй ш дээ хүүхэд залуус зөндөө орно ..
энхмэнд (202.55.188.87) 2024-03-21 22:22:42
Үнэхээр сайхан барилдаан болох юм байна
Бааска Бааска (202.126.88.95) 2024-03-21 22:00:40
Баярбаатар арайл бишээ
0 1 Хариулах
Амараа (122.201.31.231) 2024-03-21 22:00:40
Харин тимээ
Номин-эрдэнэ (122.201.20.194) 2024-03-21 20:41:48
Ховд гайхуулнаа амжилт Аврага заан арслан 3даа
Мэдлэг (104.28.209.249) 2024-03-21 19:21:30
Бөх бол эрэмбэ юм аа. Тиймхэн л эвлүүлэг байна даа дараагийн удаа анхаараарай
Буянтүшин (202.126.91.87) 2024-03-21 16:40:14
Гоё юм болно
zoch8n (202.9.40.135) 2024-03-21 15:07:19
Bainga buh barilduulaad.duu hugjim sportiin uraldaan.terbumiin zardaltai hural zuvelgeeniig songuuli boltol zaigui yvuul gd uureg avsanuu.Hiih ajilgui zaluuchuudiig nair.naadam dund bailgah sonirholtoi uoma.Tarhi ugaadag Ganhuu hudlaa metro magtaad.alialagchid Altanshagai.Onon olnii tolgoi ugaagaad.ih naydiin terbumiin BZS .jdu.kontsees.ASEM.Kovidiin munge ter chigtee hulgaichuudiin gart.
0920000000 (66.181.166.134) 2024-03-21 11:06:22
Махан бөхчүүдийг 7 хоног бүр ноололдуулж, мөнгөөр биеийн хүчийг хөөрөгдөөд юу хожих вэ. Ойрдоо энэ бол бүр хэтэрлээ. Оюунаа үнэлээч, эрдэмтэн мэргэдээ, эх хэлээ эрхэмлэж байгаа багш сэхээтнүүдээ үнэлээч. Оюун бол биеийн хүчнээс хамаагүй илүү үнэлгээтэй байх учиртай. Биеийн бөхөөр нэгийг, билгүүний бөхөөр олныг ялюу гэсэн эзэн хааныхаа сургаалыг санаач. Хайран мөнгө. Бөхийг ивээн тэтгэж буй нөхдүүд өөрсдөө ч эрдэм оюун муутай, энэ асуудлыг мэдэх мэдрэх хэмжээний биш нөхдүүд байх юм аа.
0 4 Хариулах
(122.201.31.127) 2024-03-21 11:06:22
Донгос
(122.201.31.127) 2024-03-21 11:06:22
Донгос
(202.55.188.125) 2024-03-21 11:06:22
Чи хужаа юм уу Монгол гэж үлдсэн энэ сайхан уламжлалруугаа ус цацаж байдаг.
(66.181.177.58) 2024-03-21 11:06:22
Ухаан бяр хоёр зэрэг хөгжиж байгаа юм шүү