Агаар бохирдуулагч суурин эх үүсвэр ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хяналт шалгалт хийж байна

“Агаар бохирдуулагч суурин эх үүсвэр ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хяналт шалгалт хийж, магадлан итгэмжлэх” удирдамжийн дагуу дүүргийн Засаг даргын Тамгын газар, Экологийн Цагдаагийн алба, Хэсэгчилсэн инженер хангамжийн удирдах газартай хамтран 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд 100кВт-аас дээш хүчин чадалтай уурын болон усан халаалтын зуух ашиглагч 93 аж ахуйн нэгж, байгууллагад Байгаль орчны тухай хууль, Агаарын тухай хууль, Хог хаягдлын тухай хууль болон холбогдох журам, стандартын хэрэгжилтийн байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ.

Хяналт шалгалтаар холбогдох хууль, журмын хэрэгжилтийг хангалтгүй биелүүлсэн 8 аж ахуйн нэгж, байгууллагад улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүллээ.

Зөрчил гаргасан 3 аж ахуйн нэгжид Зөрчлийн тухай хуулийн дагуу 1500 нэгжийн торгууль ногдуулан, Зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.No photo description available.No photo description available.No photo description available.No photo description available.No photo description available.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.164.216)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.