НИТХ-ын төлөөлөгч Ү.ОЮУНЗУЛ Баянзүрх дүүргийн ЗАСАГ ДАРГА болох уу
Нийтлэл
/
2024-07-05

УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх харамсалтайгаар ялагдсаны улмаас үүрэгт ажлаасаа огцорч Улаанбаатар хотын хамгийн их хүн амтай дүүрэг удирдлагагүй болов. Түүний орыг хэн залгах вэ гэсэн марафон Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны гишүүд дунд өрнөөд эхэлжээ. Энэ суудалд дүүргийн Засаг даргын орлогч Н.Жаргалсайхан, НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул нар хүчтэй яригдаж байна.

Үнэнбатын Оюунзулын хувьд МАН-ын дэргэдэх байгууллагуудад олон жил, үр бүтээлтэй, хариуцлагатай ажиллаж ирсэн шилдэг боловсон хүчин. Ажилгүйдэл, ядуурал, авилгалын гол сүлжээ болсон энэ дүүрэг дэх асуудлыг Ү.Оюунзул шиг мэдрэмжтэй, сүйхээтэй, авхаалжтай хүн аятайхан шийдэж, эвтэйхэн цэгцэлж, илүү үр дүнд хүргэх нь дамжиггүй юм. Түүний хувьд энэ дүүргээс НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон төдийгүй Монгол улсдаа ганцхан цэцэрлэгт хүрээлэнг сүүлийн найман жил толгойлон удирдаж буй шийдвэр гаргах түвшинд өөрийн арга барил, ур ухаанаа үнэлүүлж яваа ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ УДИРДАГЧ нарын нэг мөн билээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.152.13)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.