Бамбай хоншоорт могойд хатгуулахаас сэрэмжлээрэй
Үйл явдал
/
2024-07-09

Сүүлийн жилүүдэд Нийслэл хотын төвд “Бамбай хоншоорт” хортой могой ихээр орж ирэх болсон тухай албаныхан анхааруулж байна. Энэхүү могой нь маш хортой бөгөөд ихэвчлэн хад асга ихтэй газраар нутагладаг ч үерийн усаар дамжин суурьшлын бүсрүү нэвтрэх болжээ.

Бамбай хоншоорт нь хул шарга, хар хүрэн өнгөтэй бөгөөд хурдан хувирдаг, нуруу сүүлний дагуу хөндлөн цагаан судалтай, хүүхэн хараа нь босоо хэлбэртэй, нүд хамрын хооронд гүн хонхортой, зэрвэс харахад хамрын дөрвөн сүвтэй мэт харагддаг учир бусад могойноос хялбар ялгагддаг.

Могойд хатгуулсан тохиолдолд яаралтай эмнэлгийн байгууллагад хандах, түргэн иртэл шингэн зүйл ихээр ууж, аль болох хөдөлгөөнгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Хэрэв ийм төрлийн могой харсан тохиолдолд Нийслэлийн “Байгаль орчны газар”-ын шуурхай удирдлагын төвийн 11323780, 11310005 дугаарт яаралтай мэдэгдэж, дуудлага мэдээлэл өгөх болон “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д амарч зугаалж байхдаа өндөр өвстэй хэсэгт зорчихгүй байх, хортой могойд хатгуулахаас сэргийлэхийг анхааруулж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.199.22)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.