Сайн туршлага 12: Ойн мэргэжлийн байгууллага "Ойн-Баясах" ХХК
Үйл явдал
/
2024-07-09

Сэлэнгэ аймгийн алдарт Тужийн нарсанд 1050 га, Алтанбулаг сумын нутаг дахь Их Дүгэрээд 80 га газар нийтдээ 1330 га газарт ойжуулалт хийсэн нь өдгөө 20-30 нас хүрсэн өтгөн ой болон ургаж байна.

”Ойн баясах” ХХК-ийн хамт олон хамгийн анхны удаа Тужийн нарсанд арчилгааны огтлолыг мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэсэн мэргэжлийн байгууллага. Бид 3.5 га газарт мод үржүүлгийн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд шилмүүст болон навчит 23-25 төрөл зүйлийн модыг үржүүлэн тарилтад гаргаж байна. Бид жилдээ 500-600 мянгаар тоологдох стандартын тарьц суулгац тарьж ургуулан улсад болон иргэдэд нийлүүлдэг гэж Ойн аж ахуйн инженер Б.Эрдэнэчимэг ярилаа./2023 он/

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.168.104)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.