Ёс зүй, дэгийн байнгын хороог Б.БАЯРБААТАР гишүүн удирдана
Үйл явдал
/
2024-07-09

Д.Амарбаясгалан даргатай 126 гишүүнтэй шинэ парламентын анхдугаар чуулган улсын баяр наадмын өмнө завсарлана. Шинэхэн гишүүд нутаг орондоо очиж сонгогч түмэндээ баярласан сэтгэгдлээ илэрхийлэх нь хүн ёсны хувьд бичигдээгүй хууль. Найр наадам, баяр ёслолоос урьтаж УИХ-ын дэргэдэх байнгын хороод, дэд хороодын дарга нарыг сонгож, чуулганы хуралдаанаар баталлаа. Энэ удаагийн их хурал 126 гишүүнээ 13 байнгын хороонд 28 хүртэлх гишүүнтэй байхаар хуваарилжээ. УИХ-ын гишүүдийн ёс зүй, сахилга хариуцлагыг сайжруулах, дэг журмыг мөрдүүлэх, гишүүдийн соёлтой, хүндэтгэлтэй байх, чуулган байнгын хорооны хуралдаандаа идэвхтэй оролцох, УИХ-ын гишүүний өргөсөн тангараг, өөрийн нэр хүндээ хамгаалах чухал үүргийг хариуцсан байнгын хороо байдаг нь Ёс зүй, дэгийн байнгын хороо юм. Энэ байнгын хороо хуралдаж даргаараа МАН-аас жагсаалтаар сонгогдсон УИХ-ын гишүүн Б.БАЯРБААТАРЫГ сонгож, чуулганы нэгдсэн хуралдаанаар батлууллаа. Улсын Их Хурлын гишүүн Баярмагнайн Баярбаатар нь 1981 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдөр төрсөн. Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Тэрбээр 1988-1998 онд нийслэлийн 48 дугаар сургуулийг, 1998-1993 онд Шихихутаг хууль зүйн дээд сургуулийг төгссөн. 2020-2021 онд Шихихутаг хууль зүйн дээд сургуульд магистрын зэрэг хамгаалсан. 2021 оноос Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн докторантурт суралцаж байна. Эрхзүйч мэргэжилтэй. 2003-2004 онд Улсын Их Хурлын Тамгын газар, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргын туслах, 2004-2006 онд Улсын Их Хурлын дэд даргын шадар туслах, 2006-2008 онд Улсын Их Хурлын даргын шадар туслах, 2008-2011 онд УИХ дахь Монгол Ардын намын бүлэгт ахлах референт, 2011-2012 онд Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн хэрэг эрхлэх газарт Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга, 2012-2016 онд Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын Намын байгуулалтын хэлтэст улс төрийн ахлах ажилтан, 2016-2020 онд Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн МАН-ын Ажлын албаны намын зохион байгуулалтын газрын дарга, 2020 оноос МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга, 2024 оноос УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.21.98.78)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.