"Босоо" С. Ганбаатар Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороог удирдана
Үйл явдал
/
2024-07-09

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван Байнгын хороог удирдан ажиллахаар болсон байна. Үүний дагуу Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүдийн 100%-ийн саналаар С. Ганбаатар АҮББХ-ны даргаар томилогдлоо.
Энэхүү байнгын хороо нь эрчим хүчний салбар томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, аж үйлдвэрийн салбарын мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэхэд асуудалд анхаарах, үйлдвэрлэлийг улс орны хөгжлийн тэргүүлэх чиглэл болгох, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг тасалдуулахгүй, дарамт, шахалт учруулахгүй байх, санхүү, татварын бодлогоор дэмжих, төрийн худалдан авалтаар үндэсний үйлдвэрлэгчид, үндэсний зах зээлийг дэмжих дэд бүтцийн болон усан хангамжийг эрх зүйн орчныг сайжруулах, хүнд, хөнгөн үйлдвэр эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай хамтран ажиллах зэргээр үйл ажиллагаагаа явуулах юм.
С. Ганбаатар нь 1970 оны 7 сарын 30-нд төрсөн. Тэрбээр 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулиар байгуулсан анхны 126 гишүүнтэй парламентад сонгогдсоноор 3 дахь удаагаа УИХ-ын гишүүн болсон билээ.
Түүний эзэмшсэн боловсролын хувьд 1988-1989 МУИС-ийг Германы инженерийн хэлний бэлтгэл, 1989-1991 онд Монгол улсын Политехникийн их сургуулийг Геологийн факультет сурч байсан.1991-1994 он Кемерево хотын Уул уурхайн их сургуулийг Геофизикийн инженер техникийн ухааны магистраар, 1994-1998 онд Хамерсмит вест лондон коллежийг HND бизнес санхүүгийн удирдлагын ангид сурч байсан
Ажилласан байдал, хугацаа Тэрээр 1997-2000 он Хаан банкинд дадлагын менежер, 2001-2002 он Тусгай активын газрын захирал, 2002-2003 он СЭЗДС-д багш, 2003-2004 он Удирдлагын академид багш, 2005-2006 он УИХ дахь нийгэм эдийн засгийн зөвлөх, 2005-2007 оны 4 дүгээр сар хүртэл Эрс-Шинэчлэл хөдөлгөөний тэргүүн, 2006-2007 оны 4 сар хүртэл Үндэсний Соёмбо хөдөлгөөний удирдагч, 2004 оноос Монголын лектор төвийн хүндэт ерөнхийлөгч, 2007 оноос Монголын боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-үүдийн холбооны болон МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч, 2009 онд Монголын Хөнгөн атлетикийн холбооны дэд ерөнхийлөгч, 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр ту тус ажилласан Магистр, Техникийн ШУ-ны докторын боловсролтой нэгэн.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.223.179)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.