Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар Ч. Ундрам томилогдлоо
Үйл явдал
/
2024-07-09

Улсын Их Хурлын гишүүн Чинбатын Ундрамыг Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 71,4 хувь нь дэмжлээ.
Улсын Их Хурлын гишүүн Чинбатын Ундрам нь 1982 онд төрсөн. Англи, орос, япон хэлтэй. Нийслэлийн 23 дугаар сургуульд суралцаж байгаад сурагч солилцооны хөтөлбөрөөр АНУ-ын Terry Sanford ахлах сургуульд суралцан, 1999 онд бүрэн дунд боловсрол эзэмшсэн. 2003 онд Лондон хотын Олон улсын америкийн их сургуулийн бизнесийн сургуулийг бакалавр зэрэгтэй төгсөж, 2004 онд Лондон хотын Олон улсын америкийн их сургуулийн бизнесийн сургуульд магистрын зэрэг хамгаалсан. Тэрбээр 2010 онд Япон Улсын Нагоя их сургуулийн Эдийн засгийн сургуульд “Ил уурхай болон төмрийн хүдэр баяжуулах үйлдвэрийн төслийн менежмент ба сумуляци дүн шинжилгээ хийх зарим аргууд” сэдвээр докторын зэрэг хамгаалсан. 2010-2013 онд Монгол Улсын Их сургуулийн Эдийн засгийн сургуульд ахлах багш, тэнхимийн эрхлэгч, дэд профессор, 2013 оноос Монгол Улсын Их сургуулийн захиргаанд Сургалтын албаны дарга, 2017-2018 онд МУИС ийн Дотоод хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал, 2018-2020 онд МУИС-ийн Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирлаар ажилласан. 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.3.29)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.