Батлан хамгаалахын сайд С.БЯМБАЦОГТ тамгаа гардан авч, үүрэгт ажилдаа орлоо
Үйл явдал
/
2024-07-10

Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлэх Засгийн газарт Батлан хамгаалахын сайдаар УИХ-ын гишүүн Сандагийн Бямбацогт ажиллахаар болж, өнөөдөр Засгийн газрын гишүүний тангаргаа өргөж, захирамжаа гардан авсан.

Монгол Улсын Шадар сайд Сайнбуянгийн Амарсайхан Батлан хамгаалах яаманд хүрэлцэн очиж, шинэ сайдад төрийн тамга гардуулан өгөх ёслолд байлцлаа. Төрийн тамгыг өмнөх сайд Гүрсэдийн Сайханбаяр УИХ-ын гишүүн С.Бямбацогтод гардуулан өгч шилжүүллээ.

Шинээр томилогдож буй С.Бямбацогт сайд нь цэргийн их сургууль төгссөн, хурандаа цолтой юм

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.189.218)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.