Фишингийн хамгийн түгээмэл 2 төрөл

Ямар ч тохиолдолд банк таны картын дугаар, картын дуусах хугацаа зэрэг мэдээллийг асуудаггүй. Түүнчлэн PIN, CVV, пин кодыг хэзээ ч асуухгүй. Хэрэв танаас картын дугаар эсвэл PIN кодыг асууж хүн утастсан л бол нэн даруй харилцагч банкандаа, эсвэл цагдаагийн газарт мэдээлээрэй.

📍Цахим шуудангаар хуурах гэдэг нь тодорхой нэг албан байгууллага эсвэл хэн нэгэн итгэмжит илгээгчийг дуурайж хэрэглэгчийг хуурах гэж оролдох явдал юм. Ийм төрлийн цахим шуудангууд нь ихэвчлэн хэрэглэгчтэй хамааралтай вэбсайт эсвэл эдийн засгийн томоохон институтээс явуулсан юм шиг харагддаг учир хүлээн авсан хэрэглэгч сэжиглэх нь бага байдаг бөгөөд ийм цахим шуудан нь дараах зүйлийг хийхийг тусгасан байдаг. “Дэлгэрэнгүй” гэх мэтийн холбоос дээр дарах, мөн хуурамч вэб руу орох үед нууц үгээ хийх нөхцөлтэйгөөр. Мөн хавсаргасан PDF маягт болон бусад мэдээллийг бөглүүлэх гэх мэт.

✅Фишинг халдлагаас өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?

Кибер гэмт хэргийн дараагийн хохирогч болохоос зайлсхийхийн тулд, та дараах хэд хэдэн энгийн зөвлөмжийг санах хэрэгтэй.

Олон нийтийн сүлжээний сайтуудад нэгдэхээсээ өмнө сайтар шалгаж нягтлах;

Хувийн мэдээллээ олон нийтийн сүлжээнд аль болох байрлуулахгүй байх;

Үл мэдэгдэх эх сурвалжаас ирсэн цахим шуудангийн хавсралтуудыг нээхгүй байх;

Холбоосууд дээр дарахдаа болгоомжтой байх, холбоос линкийг сайтар нягтлах;

Зар сурталчилгааны хуудаснуудаар дамжуулан хувийн болон санхүүгийн мэдээллийг асуух нь луйврын шинжтэй байдаг тул тэдгээрт та ач холбогдол өгөлгүй шууд хааж байх;

Хувийн болон санхүүгийн мэдээлэл асуусан, лавласан мессежэнд хариу өгөхгүй байх. Мессеж явуулсан дугаарыг хянан батлах;

Үг үсгийн алдаа болон бусад төрлийн алдаа нь ихэвчлэн цахим шуудан болон веб хуудасны луйврын нэг илрэл байдаг. Үг үсгийн болон дүрмийн алдаа, өвөрмөц бичиглэл, найрууллагын алдаанаас та болгоомжлоорой.

Two factor authentication /2FA/ ашиглах. Өөрийн цахим хаяг болон төхөөрөмжүүдэд нэвтрэхдээ давхар баталгаажуулалтын аргыг ашиглах.(өөр имейл болон мессежер баталгаажуулах)

Олон нийтэд нээлттэй интернет сүлжээнд (Public WiFi) холбогдохоос зайлсхийх;

Нууц үгийн найдвартай давтагдашгүй цорын ганц байдлыг хангах.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.188.67)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.