Кибер аюулгүй байдлын зөвлөлийн хурал боллоо

Кибер аюулгүй байдлын зөвлөлийг Ерөнхий сайд тэргүүлж, дэд даргаар Цахим хөгжил харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Тагнуулын ерөнхий газрын дарга нар ажилладаг.

Зургийн тодорхойлолт алга байна.

​Энэ удаагийн хурлыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд, Зөвлөлийн дэд дарга удирдан явуулж, Кибер аюулгүй байдлын зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталж, зөвлөлийн Ажлын албанаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар танилцууллаа.

Зургийн тодорхойлолт алга байна.

Кибер аюулгүй байдлын зөвлөл өнгөрсөн хугацаанд Кибер халдлага зөрчилтэй тэмцэх үндэсний төв, нийтийн төв, зэвсэгт хүчний төвүүдийн дүрэм, зохион байгуулалтын бүтэц, орон тоо, төвүүдийн ажиллах журам, тавигдах шаардлагыг Засгийн газраар батлуулан төвүүдийн үйл ажиллагааг бэхжүүлж, кибер халдлага зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хариу арга хэмжээ авах, нөхөн сэргээх, хяналт тавих чиг үүрэгтэй төрийн байгууллагууд ажиллаж эхэлсэн.

3 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Цаашид Үндэсний хэмжээний кибер халдлагаас хамгаалах төлөвлөгөө болон төрийн байгууллага, хуулийн этгээд, иргэн хооронд мэдээлэл солилцох, хамтран ажиллах журмыг боловсруулж кибер халдлага зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хариу арга хэмжээ авах кибер аюулгүй байдлыг хангах тогтолцоог бүрдүүлэх явдал юм.

1 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Үүний хүрээнд кибер халдлага зөрчлийн мэдээллийг шуурхай солилцож хариу арга хэмжээ авах зорилгоор “Интернэт үйлчилгээ эрхлэгч байгууллагуудтай мэдээлэл солилцох протокол”-д нэгдэх уулзалтыг зохион байгуулж, одоогоор 12 интернэт үйлчилгээ эрхлэгч байгууллага дэмжин протоколд нэгдсэн байна.

2 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Монгол Улсын хэмжээнд кибер аюулгүй байдлын хүний нөөцийг бэхжүүлэх, чадавхжуулах зорилгоор Цахим хөгжил харилцаа холбооны яам, Жайкатай хамтран төрийн байгууллагын 624, онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын 211 албан хаагч, Зэвсэгт хүчин, цагдаа, тагнуул, төрийн болон олон нийтийн байгууллагын 100 гаруй албан хаагчийг сургалтанд хамруулсан байна. Мөн кибер аюулгүй байдлын сургагч багш бэлтгэх сургалтуудыг зохион байгуулж 50 гаруй сургагч багшийг бэлтгээд байна.

Кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүдийн бэлэн байдлыг шалгах ITACTIC команд штабын сургуулилт, Кибер тусгаар тогтнол форумыг зохион байгуулж кибер аюулгүй байдлаа хамтран хамгаалах уриалга гаргав

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.159.49)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.