КАЗИНО судлаачдад ЯМАР ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ вэ...
З.Батхуяг
Нийтлэл
/
2020-01-21

Энэ сарын 13-18 ний өдрүүдэд Австралийн Холбооны Улсад болж буй Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат нар оролцсон юм. Энэ үеэр нэр бүхий гишүүд казинод тоглож буй зураг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдаж, нэр холбогдсон гишүүдийг хэвлэлийн хурал хийлгэхэд хүргэсэн юм.

УИХ-ын гишүүн МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Бид казинод орсон нь үнэн. Сохирсон юм. Тоглоогүй. Үүнийг улстөржүүлэх шаардлагагүй. Казино байгуулах тухай УИХ-ын ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Тийм учраас судлаж, сонирхож орсон. АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, Элчин сайд Б.Чулуунхүү бид нар хамт явсан. 17-ний өдрийн чөлөөт цагаа өнгөрүүлсэн юм. Хариуцлага хүлээлгэнэ гэвэл хүлээхэд бэлэн”

УИХ-ын гишүүн, АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнтэй, Элчин сайдтай хамт казинод орсон нь үнэн. Тэр зураг дээрх хүн би мөн. Үгүйсгэх шаардлага байхгүй. Ёс зүй, хариуцлага яригдах бол хариуцлага хүлээхэд бэлэн. Тоголсон зүйл байхгүй. Д.Лүндээжанцан гишүүнд ямар мөнгө байх вэ дээ” гэсэн тайлбарыг өглөө.

Монгол Улсын Их хурлын гишүүний хувьд 6.2. Гишүүн “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрийн хуулийг дээдлэн сахиж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая” хэмээн төрийн сүлдэнд тангараг өргөнө. Энэ тангаргаасаа няцвал огцрох хуулийн заалтыг Шинэ Үндсэн хуульд тусгасан.

Монгол улсын төрийн албаны тухай хуульд заасанаар “3.1.1.“төрийн алба” гэж төрийн зорилт, чиг үүргийг Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэх, төрийн бодлого боловсруулах, төрөөс зайлшгүй үзүүлэх шаардлагатай бусад үйлчилгээг нийтэд хүргэх үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтыг;

“төрийн албан хаагч” гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг хэлнэ хэмээн заасан. Тэгвэл УИХ-ын гишүүд ч энэ хуульд багтах нь ээ. Учир нь УИХ-ын гишүүд ч бас төрийн албан хаагч хэмээн Ерөнхилөгчийн тамгын газрын дарга З.Энхболд хэвлэлийн хурал хийх үеэрээ мэдэгдсэн.

Харин Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолын хавсралтад  зааснаар  өргөсөн тангарагтаа үнэнч байж, эх орон, ард түмнийхээ эрх ашгийг хувийн ашиг сонирхлоос ямагт дээгүүр тавьж, өөрт олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй аливаа нөхцөл байдлаас татгалзах; 3.1.4.в. гадаад улсад албан томилолтоор ажиллах хугацаандаа дипломат ёс жаягийг чанд баримталж, Монгол Улсын нэр хүндэд харшилсан аливаа үйлдэл гаргахгүй байх; (Энэ дэд заалтыг Засгийн газрын 2019 оны 122 дугаар тогтоолоор нэмсэн)

3.1.4.г.  гадаадад зорчихдоо мөрийтэй тоглоом (казино) тоглож, энэ төрлийн үйлчилгээний газраар үйлчлүүлэхгүй байх; (Энэ дэд заалтыг Засгийн газрын 2019 оны 122 дугаар тогтоолоор нэмсэн) 3.1.5.б. ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд үйлдэлдээ дүгнэлт хийж, албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр  татгалзах хүртэл хариуцлага хүлээх чадвартай байх.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.200.102)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.