ЯДУУ өрхөд олгох 3 ТЭРБУМЫН зээлийг БАНКУУД ЗАВЧДАГ уу...
З.Батхуяг
Нийтлэл
/
2020-03-31

Бичил санхүүгийн  хөгжлийн сангаас Банк, сахүүгийн байгууллагуулын ДАРГА нар баяжаад байна уу даа гэсэн хардрлага төрлөө. Учир нь арилжааны банкуудад ГУРВАН ТЭРБУМ, банк бус санхүүгийн байгууллагууллагад НЭГ ТЭРБУМЫН санхүүжилтийн зээл олгодог нэгэн сан байна. Үүнийг иргэд харамсалтай нь сайн мэддэггүйд учир нь оршиж байна. Бичил санхүүгийн хөгжлийн санг анх Дэлхийн банк, Монгол улсын Засгийн газар хоёрын хамтралын дагуу хэрэгжүүлсэн “Тогтвортой амьжиргаа” төслийн хүрээнд 2002 онд байгуулсан.  Хөдөөгийн болон санхүүгийн үйлчилгээ  хязгаарлагдмал газруудад оршин сууж буй иргэдийг тогтвортой санхүүгийн үйлчилгээнд хамруулан улмаар хүрээг нь өргөтгөж, тэдэнд үзүүлэх санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг сайжруулах зорилго бүхий Бичил санхүүгийн хөгжлийн сан манай улсад байгуулагдаад 18 жил болж байна. Уг сан нь ядуу болон бага орлоготой өрхийн хэрэгцээнд тохирсон зээл болон санхүүгийн бусад үйлчилгээг тогтвортой хүргэж, өрхийн орлолоыг нэмэгдүүлж, хуримтлал, өмчтөй болоход дэмжлэг үзүүлэх замаар Монгол улсын хөгжлийг шинэ шатанд хүрэхэд хувь нэмрээ оруулах зорилготой хэмээн тунхаглажээ.

Бичил санхүүгийн зээл гэж...

Бичил санхүүгийн хөгжлийн сан нь иргэдийн амьжиргааны эх үүсвэрийг дээшлүүлэх, орлогыг нэмэгдүүлэх зорилгоор бичил санхүүгийн үйлчилгээ явуулдаг банк болон банк бус санхүүгийн байгууллагуудад бөөний зээл олгодог. Зээлийг  Арилжааны банкны хувьд нэг удаад олгох зээлийн дээд хэмжээ 3.0 тэрбум төгрөг бол, ББСБ-ын хувьд нэг удаад олгох зээлийн дээд хэмжээ 1.0 тэрбум төгрөгөөс хэтрэхгүй зээлийг 24-36 сарын хугацаатай олгодог. Тус сангаас хөдөө орон нутгийн ядуу болон бага орлоготой, өрх, иргэдэд оролцогч санхүүгийн байгууллагуудаар дамжуулан бичил зээл олгох зээл олгодог. 

Харин Бичил санхүүгийн хөгжлийн сангийн цахим хуудаст дурдсан оролцогч байгууллагууд гэсэн цэсэнд татан буугдаж, үйл ажиллагаа нь зогссон арилжааны банкуудыг бичсэн нь АНХААРАЛ ТАТАЖ байна. 

Ядуу өрх гэж...

Үндэсний Статистикийн хороо Дэлхийн банктай хамтран Монгол улсын 2018 оны ядуурлын түвшингээр Монгол Улсын ядуурлын түвшин 2016 онд 29,6 хувь байсан бол 2018 онд 28.4 хувь болж 1.2 хувиар буурчээ. 2016 онд 907.5 мянган хүн ядуу амьдарч байсан бол 2018 онд 904.9 мянган хүн ядуу амьдарч байсан байна. 2016 онд Монгол Улсын 3,063,000 хүн амын 29.6 хувь нь ядуу амьдарч байсан бол 2018 онд 3,189,000 хүний 28.4 хувь нь ядуу байна.

Үргэлжлэл бий...

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.14.12)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.