Эсэргүүцэлтэй, Эдгэрэлтэй, Ц.Элбэгдоржтой долоо хоног
Нийтлэл
/
2020-04-05

С.Амарсайхан: Иргэд цэцэрлэгийн бүх ногоон байгууламжийг устгах гэж байна гэж буруу ойлгож байна.

 Сүхбаатарын талбайн урд хэсэгт байрлах Хонхтой цэцэрлэгт хийгдэх 3.2 тэрбумын өртөг бүхий шинэчлэлийн ажил иргэдийн анхаарлыг зүй ёсоор татаж, багагүй эсэргүүцэлтэй тулгарч байгаа. Үүнд хотын Захирагч С.Амарсайхан: “Цэцэрлэгийн өндөр нарс моддыг буюу нийт моддын 30 хувийг нүүлгэн шилжүүлж, өөр газар тарина. Иргэд цэцэрлэгийн бүх ногоон байгууламжийг устгах гэж байна хэмээн буруу ойлгож байна. Нарснаас бусад навчит, шилмүүст модлог ургамлууд байрандаа байна.  Сүүлийн өдрүүдэд Сүхбаатарын талбайн урд хэсэгт стандартын дагуу хийгдэх гэж байгаа тохижилтын асуудалд улс төрийн шинжтэй, иргэдэд буруу ойлголт төрүүлэхүйц мэдээлэл тарааж байна. Улаанбаатар хот 2020 онд томоохон цэцэрлэгт хүрээлэнгүүдийг засварлаж шинэчлэх, зориулалтын усалгааны системтэй ногоон байгууламжтай талбай болгох ажлууд эхлээд явж байна” гэсэн бол Нийслэлийн Хот тохижилтын газрын дарга Б.Бямбадорж: “Энэ төсөл 2019 онд тендерээр шалгарсан. Тэр үед 3.2 тэрбум гэдэг зардал нь батлагдаж, төсөвт орсон. Өнөөдөр гэнэт санаачлаад хийж байгаа асуудал биш. Дээрээс нь Нийслэлийн төв талбай дээрээ нийтийн жорлонтой, үзэгдэх орчныг хязгаарласан өндөр нарс модод бүхий цэцэрлэгтэй улс байхгүй”хэмээн ярьсан юм. харин иргэдээс цэцэрлэгт хүрээлэнг тохижуулахад үндсээр нь сугалж шилжүүлж байгаа явдлыг эсэргүүцэж модыг сугалахгүйгээр шинэчлэлт хийх санал ирсээр байгаа юм.

Асашёорюү  Д.Дагвадорж:  Би хэвтрээ голох тийм хүн биш

Энэ долоо хоногт СӨҮЛ-ийн тусгай үүргийн онгоцоор ирсэн Туркийн Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц энэ долоо хоногт  Буянт-Ухаа нисэх буудалд газардсан. Уг онгоцоор нийт 266 зорчигч ирсэний дотор Асашёорюү Д.Дагвадорж, ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нар ирсэн.  Асашёорюү Д.Дагвадорж тусгаарлах байраа голжээ гэсэн мэдээлэл олон нийтийн хэвлэлээр нилээдгүй шуугисан тарьсан.

Энэ асуудалд Асашёорюү аварга Д.Дагвадорж, өөрийн цахим хуудаснаа энэ талаараа тайлбар хийжээ. "Би карантинаа барина. Харин нэг асуудал байна. ХӨСҮТ-ийг ч голсон зүйл байхгүй. Улаан бурхны үед аппарат болон агаар шүүгч тусламж өгч байсан.Би хэвтрээ голох тийм хүн биш

Асуудал юундаа байсан бэ гэвэл Японд байсан бид нарыг Токиогийн өнөөдрийн нислэгт бусад улсаас дамжиж ирсэн 57 хүнтэй цугтаа баймааргүй байнаа гэж хэлсэн. Хүнд хэцүү үе дэлхий тэр чигээрээ хэцүү байгаа энэ үед ийм гэр бүлдээ өндөр эрсдэл үүрүүлэхийг хэн ч хүсэхгүй
. Бусдыгаа муухай харагдуулж магад үнэн бодит зүйл нь энэ ойлгоно биз, " гэсэн байна.

Харин Ц.Элбэгдорж:  “Сайхан өглөөний мэнд, эх орондоо ирсэн сэтгэгдэл үнэхээр сайхан байна. Хүмүүс хадаг сүүтэй намайг тослоо” хэмээн жиргэжээ.

“Чингис хаан” музейг 2021 оны хоёрдугаар улиралд багтаан ашиглалтад оруулна

Музейн барилгын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх арга хэмжээ 4-р сарын 2-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт болсон. Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 280 дугаар тогтоолоор “Чингис хаан” музей байгуулах тухай шийдвэрийг гаргасан.  “Чингис хаан” музейн Монголын анхны тулгар төр Хүннүгийн эзэнт улсын Модун Шаньюйгаас эхлэн хүн төрөлхтөний түүхэнд агуу их үйлийг бүтээсэн Их Монгол улсаас ХХ зууны шинэ Монгол Улс хүртэлх хаад, язгууртны бүрэн түүхийг багтаах аж. Музейн сан хөмрөг Монгол нутгаас олдсон археологийн дурсгалууд, дэлхийн музейдын сан хөмрөгт хадгалагдаж буй өв, үзмэр, эд өлгийн зүйлийн хуулбар, уран дархан, урчуудын уран бүтээлүүдээс бүрдэх юм байна. Музейн барилга нь 20500 кв.м талбайтай, нийт есөн давхар бүхий олон улсын музейн стандартыг хангасан судалгаа, сургалт, танин мэдэхүй, соён гэгээрлийн цогцолбор болох аж. Уг музейг 2021 оны хоёрдугаар улиралд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Манай улсад коронавирусний 2 тохиолдол нэмж бүртгэгдэж, коронавирусээр өвчилсөн 2 хүн эдгэрэв

03.28 нд Солонгосын тусгай үүргийн онгоцоор ирсэн Туркийн элчин сайдын яамны ажилтны ар гэрийн шинж тэмдэггүй 2 хүнээс корона вирус илэрч бүртгэгдсэн тохиолдлын тоо 14 болсон. Эдгээр 14 тохиолдлоос 2 иргэнийг эмчилж эмнэлгээс гаргаж ажиглалтанд авсан    Эднийг тусгаарлалтанд авч, биеийн байдлыг хянаж байна. Манайд бүртгэгдсэн байгаа тохиолдлуудын хүнд байсан хүмүүсийн биеийн байдал дунд зэрэгрүү шилжсэн. Манай улсын эмч, эмнэлгийн байгууллагын ажилчид өвчтөнүүдэд хийж байгаа эмчилгээ тохирч байгаа, тиймээс ч эдгээр өвчтөнүүдээ эмчлэхийн төлөө бүх зүйлээрээ хичээн ажиллах болно гэдгээ илэрхийлсэн юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.220.112.210)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.