Сонгуулийн хороодод 18534 хүн ажиллаж байгаа. Аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны дэргэд санал тоолох төхөөрөмжийг ажиллуулах мэдээлэл технологийн баг ажиллаж байгаа. Сонгуулийн үйл ажиллагаанд нийт 2400 төрийн албан хаагч ажиллана.
Нэр дэвшүүлэх ажиллагаа явагдаж дууссан. Нөхөн нэр дэвшүүлэх ажиллагааг энэ сарын 20 хүртэл явуулсан. Нэр дэвшигчийн үнэмлэхийг есдүгээр сарын 30-нд гардуулж өгнө.
Улсын хэмжээнд 8169 суудлын төлөө 17161 хүн өрсөлдөхөөр болсон.
Сонгогчид хоёр сонгуульд санал өгнө гэж ойлгож болно. Нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөө зэрэг, аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчөө зэрэг сонгоно. Саналын хуудасны дээд хэсэгт хэдэн нэр дэвшигчийг сонгох заавар бий.
Мөн цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор халдвар хамгааллын дэглэмийн дор сонгуулийг зохион байгуулна.
Сонгуульд ирцийн босго тавиагүй ч иргэдийг өндөр ирцтэй оролцуулах талаар сонгуулийн хороодод чиглэл өгсөн.
Аравдугаар сарын 15-нд бүх нийтээр амарна. Тиймээс сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.
Мандатын тооноос цөөн хүн дугуйлсан бол саналын хуудас хүчингүй болохгүй. Гурван мандаттай тойрогт нэг, хоёр, гурван хүний төлөө саналаа өгч болно. Харин дөрвөн хүний төлөө санал өгвөл саналын хуудас хүчингүй болно гэсэн үг.
СЕХ орон нутгийн сонгуулийг удирдаж, гардан зохион байгуулахгүй. Мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч байгаа” гэсэн юм.
Түүнчлэн орон нутгийн сонгуульд 16.5 тэрбум төгрөг зарцуулах юм байна.
-
1 цаг 45 мин
-
18 цаг 38 мин
-
Өчигдөр 11 цаг 44 мин
-
Өчигдөр 11 цаг 16 мин
-
Өчигдөр 10 цаг 31 мин
-
Өчигдөр 10 цаг 24 мин
-
Өчигдөр 10 цаг 13 мин
-
Өчигдөр 10 цаг 06 мин
-
Уржигдар 17 цаг 00 мин
-
Өчигдөр 11 цаг 44 мин
-
Уржигдар 09 цаг 12 мин
-
Өчигдөр 11 цаг 16 мин
-
Өчигдөр 10 цаг 13 мин
-
2025-01-30