Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай Олон улсын санхүүгийн корпорацийн төлөөлөгчидтэй уулзлаа
Үйл явдал
/
3 цаг 8 мин

Улаанбаатар хот 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарлаж, нийслэлийн агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн томоохон төслүүдийг хэрэгжүүлж байна. Өнөөдөр нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай ОУСК-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Мати ле Блан болон ОУСК-ийн Ази номхон далайн дэд бүтэц, байгалийн нөөцийн газрын хөрөнгө оруулалтын ахлах ажилтан Готам Редди Наллаварийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд Улаанбаатар хотод хийхээр төлөвлөж буй томоохон мега төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүү, өрийн таазын хязгаарыг хэрхэн шийдвэрлэх аргачлалын талаар санал солилцлоо. 

Олон улсын санхүүгийн корпорацийн төлөөлөгчид Улаанбаатар хоттой хамтын ажиллагаагаа уялдуулан төлөвлөж байгаад талархал илэрхийлж, олон улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн туршлага, аргачлалын талаар саналаа хэллээ. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.186.153)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.