Иргэний нисэхийн салбарт эрс шинэчлэлт хийх зориг Б.Дэлгэрсайхан сайдад байсангүй нь харамсалтай. Уг нь шинээр ирж байгаа сайд дарга нар өөрийнхөө багийн хүнийг албан тушаалд томилдог. Энэ дагуу Иргэний нисэх гэх том салбарыг Э.ТӨРБАЯР гэх залуу удирдахаар болсон.
Э.Төрбаяр хэдийгээр энэ салбарынх ч гэлээ Иргэний нисэхийн Үндэсний төвийн даргаар ажиллаж байхдаа “ХОЁР ХҮН АЛТАН АМИАР” ажлаа дүгнүүлсэн муухан менежер. Өөрөө ч энэ тухайгаа хүлээн зөвшөөрч, хууль хяналтын байгууллагад шалгагдаж буй гэж ярьсан нь бий. Түүнчлэн ИНҮТ-ийн албаны дарга ч нас барсан хоёр хүний тухай дэлгэрэнгүй ярьсан.
Э.Төрбаяр дарга үнэхээр мэргэжлийн шилдэг сэхээтэн юм бол яагаад өмнө нь ажиллаж байсан газраа хүний амь нас эрсдэхэд чимээгүй байв. Яагаад эмгэнэл илэрхийлж, зул өргөсөнгүй вэ. Яагаад мэдээллийг нуун дарагдуулж, чимээгүй дарав. Ил цагаан өдөр, ажлын байран дээрээ яахаараа зүв зүгээр байсан хүмүүс нас барав гээд асуулт ундарна. “Олон хүн ажилладаг салбарт ийм зүйл байх шүү дээ. Би ямар бүх хүнийг хараад байж байх ёстой биш” гэх агуулгатай хариултыг өгч, хэвлэлээр мэдээлэл өгөхөөс татгалзаж байсан нэгэн.
Өмнөх ажилдаа алдаа дутагдал гаргасан хүнийг ШИЙТГЭДЭГ, ШАЛГАДАГ байсаар атал ТУШААЛ ДЭВШҮҮЛЖ, ЗЭРЭГ НЭМДЭГ нь хаанахын ямар ёс вэ. Нэгжийн захирлаас агентлагийн дарга болоход ХОЁР ХҮНИЙ АМЬ ДЭВССЭН түүнд, дахиад дарга болж дээшээ гарахад нь ХЭДЭН ХҮНИЙ АМЬ ХЭРЭГТЭЙ бол...!!
-
5 цаг 27 мин
-
2025-01-30