“SocialPay loves movie” урамшуулал зарлагдлаа
Үйл явдал
/
3 цаг 35 мин

SocialPay аппликэйшний хэрэглэгчдэдээ зориулсан урамшуулал “SocialPay loves movie” эргэн ирлээ. Энэхүү урамшууллын хүрээнд 2025.02.04-2025.02.28-ны хооронд SocialPay болон SocialPay Junior аппликэйшнийг ашиглан Өргөө кино театрын үзвэрийн тасалбар худалдан авсан харилцагч бүр 20%-ийн буцаан олголт авах боломжтой.

Урамшуулал нь urgoo.mn вэбсайт болон Өргөө кино театрын салбаруудад байрших КИОСК төхөөрөмжөөс худалдан авсан үзвэрийн тасалбарт хамаарах бөгөөд ингэхдээ та SocialPay аппликэйшн дахь Голомт банкны бүх төрлийн кредит карт эсвэл The Color Card-ийн аль нэгийг сонгон төлбөр төлсөн байх шаардлагатай.

Урамшуулал үйлчлэх вэбсайт:

Урамшуулал үйлчлэх салбарууд:

  • Өргөө 1&5 хороолол
  • Өргөө 2 IT парк
  • Өргөө 3 IMAX Шангри-Ла төв
  • Өргөө 4 Эрдэнэт хот
  • Өргөө 6 Дархан хот
  • Өргөө 7 Парк-Од Молл
  • Өргөө 8 Мөрөн /Хөвсгөл/

Урамшууллын хугацаанд 1 харилцагчид олгох буцаан олголтын дээд хэмжээ 50,000₮ байх ба буцаан олголт гүйлгээ хийснээс хойш 3 хоногийн дараа таны дансанд орно.

Бяцхан санамж:

  • Салбарын КИОСК машин болон Urgoo.mn вэбсайтаас зөвхөн SocialPay ашиглаж төлбөр төлсөн тохиолдолд буцаан олголт орно.
  • Зөвхөн кино тасалбарын худалдан авалтад буцаан олголт үйлчилнэ.
  • Сонгогдсон картаас бусад картаар төлбөр төлсөн тохиолдолд буцаан олголт авах боломжгүй.

“SocialPay loves movie” урамшууллын үеэр Өргөө кино театрын дэлгэцнээ Captain America, The Hobbit: Desolation of Smaug, Mufasa: The Lion King, Harbin зэрэг дэлхийн алдартай үзвэрүүд гарах тул та амжиж дуртай киногоо үзээд буцаан олголтоо аваарай.

Урамшууллын талаар дэлгэрэнгүй мэдээллийг Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаарт холбогдон лавлах боломжтой.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.62.45)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.